Cebu International Academy

본문 바로가기

CAMPUS

SCHOOL


CAMPUS

Semi-Sparta Plus

CIA академийн хоёр дахь байр нь 2022 онд ашиглалтад орсон. Шинэ кампус маань оюутнуудад суралцах хугацаандаа амрах орчныг бүрдүүлдэг амралтын газар шиг хотхон юм. Сургуулийн ойролцоо ресторан, бар, ресорт гэх мэт амралтын өдрүүдээр оюутнууд очиж үзэх боломжтой газрууд байдаг.

Хичээлийн хөтөлбөр

CAMBRIDGE ESL

TOEIC

IELTS

BUSINESS

WORKING HOLIDAY

FAMILY & JUNIOR


Кампусын газрын зураг

CIA 3D Кампусын газрын зураг

...
Хоолны танхим
...
Бялдаржуулах төв
...
IDP CENTER Шалгалтын танхим
...
Номын сан болон Бие даан суралцах өрөө
...
Амралтын өрөө
...
Усан сан

ДОТУУР БАЙР


ДОТУУР БАЙР

Та дотуур байрны нэгээс дөрвөн хүний өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Нэг хүний өрөөний хувьд оюутнууд сургалтдаа анхаарахаас гадна хувийн орон зайгаа эдлэн илүү тав тухтай байх давуу талтай. 2 хүний өрөө нь өрөөний хамтрагчтай ярилцах бас нэгэн боломж юм, та найзтайгаа хамт ирж суралцах эсвэл бусад орны оюутнуудтай хамт байж болно. Гурав болон дөрвөн хүний өрөөг оюутнууд бусад үндэстний оюутнуудтай ярих дадлага хийх хүсэлтэй оюутнуудад тохиромжтой. CIA-ийн дотуур байр нь 2-р байрны хажууд байрладаг бөгөөд 2 болон 4 давхрууд гүүрээр холбогдсон тул цаг үрэх шаардлагагүй болно.

Хотхоны дотуур байр

  • Ор
  • Хувтас угаалгын сагс
  • Интернет
  • Хувтасны шүүгээ
  • Сеф
  • Агааржуулагч
  • Ширээ
  • Номын тавиур
  • Хөргөгч
  • Шүршүүрийн өрөө
  • Угаалгын өрөө

※ Дотуур байрны өрөөнүүдэд Wi-Fi ашиглах боломжтой.
Гэсэн хэдий ч хичээлийн цаг болон завсарлагааны үеэр холболт тасалдаж болно.

Өрөө цэвэрлэгээ

Долоо хоногт 2 удаа

Хувтас угаалга

Долоо хоногт 2 удаа

Өглөө, өдөр, оройн хоол

CIA-н хоолны танхимд

Өглөөний шалгалт : Даваа-Пүрэв

Бүх оюутнууд 7:20-7:50 цагийн хооронд шалгалт өгөх шаардлагатай.

...
Нэг хүний өрөө
...
Хоёр хүний өрөө
...
Гурван хүний өрөө
...
Дөрвөн хүний өрөө

Сургалт


ХИЧЭЭЛИЙН ТАНХИМ

Бид орчин үеийн хэв маягийн хичээлийн танхимуудтай бөгөөд групп ангиудад олон үйлдэлт дэлгэцийг нэвтрүүлсэн. Бүх хичээлийн танхимууд хэрэглэхэд хялбар хэрэгслээр тоноглогдсон. Оюутнууд ганцаарчилсан анги, жижиг, дунд болон том групп ангийн сургалтуудыг авна.
...
Ганцаарчилсан ангийн хичээлийн танхим
Ангиудад илүү том самбар болон ширээ байрлуулсан. Ганцаарчилсан ангийн эдгээр танхим нь оюутнуудыг зөвхөн хичээлдээ 100% анхаарахад тусалдаг .
...
Жижиг групп хичээлийн танхим
...
Дунд групп хичээлийн танхим
...
Том групп хичээлийн танхим

Групп ангиуд нь бусад оюутнуудтай харилцах, санал бодлоо солилцох замаар харилцан ярианы чадвараа хөгжүүлж буй хүмүүст ашигтай ба оюутнуудыг илтгэл тавих, мэтгэлцээнд оролцох гэх мэт үйл ажиллагаануудад оролцохыг санал болгодог. Манайх ганцаарчилсан 253, жижиг групп 17, дунд групп 24, том групп 7 ангиудтай.

БАЙГУУЛАМЖ


БАЙГУУЛАМЖ

Бид хүн бүрийг тав тухтай байлгах үүднээс орчин үеийн байгууламжийг санал болгож байна. Манайд таны тав тухыг дээд зэргээр хангах 2 усан сан байдаг. энэ өвөл ашиглалтад орох хот болон далайн эргийг тольдох боломжтой дээвэр дээр байрлах усан сан / infinite pool/ төв усан сан нь доод давхарт байрлана. Мөн бид биеийн тамирын заал, сагсны талбай, караоке, номын сан, амралтын өрөө болон бусад олон төрлийн амралт, боловсролын үйлчилгээ байгууламжуудаар хангадаг.

IDP ШАЛГАЛТЫН ТӨВ

Бид IELTS-ийн албан ёсны шалгалт өгөх шаардлагатай оюутнуудыг шалгалтын байраар хангадаг. Шалгалтын байр маань зай талбай томтой, чимээ тархалт бага тул шалгалт өгөх хүмүүс саад учруулахгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой.

BUILDING 1 – 2 давхар

УСАН САН

Доод давхарт байрлах манай усан бассейн нь ойролцоогоор 50м өргөнтэй. Энэ нь амралтын газар шиг хэв маягтай тул оюутнуудад амарч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

КАМПУСЫН ТӨВ ХЭСЭГТ
Даваа-Баасан: 18:00 ~ 22:00 Бямба-Ням(Нийтийн амралтын өдрүүд) : 08:00 ~ 22:00

  • Нэгнээ түлхэхгүй байхыг хүсье
  • Үсэрч орохгүй байхыг хүсье
  • Усан сангийн эргэн тойронд ноцолдож болохгүй
  • Усан сангийн эргэн тойронд гүйж болохгүй
  • 10 цагаас хойш ашиглаж болохгүйг анхаарна уу

БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ

Биеэ чийрэгжүүлэх хүсэлтэй оюутнуудыг бялдаржуулах танхимдаа урьж байна. Та орчин үеийн аяулгүй фитнесс тоног төхөөрөмжүүдийг ашиглан эрүүл мэнддээ анхаарах боломжтой.

BUILDING 2 4 давхар
Даваа-Баасан: 06:00 ~ 22:00 Бямба-Ням(Нийтийн амралтын өдрүүд) : 08:00 ~ 22:00

  • Яаралтай нөхцөл байдал үүссэн үед нэн даруй хариуцаж буй ажилтанд мэдэгдээрэй

АМРАЛТЫН ӨРӨӨ

Амралтын өрөө оюутнуудыг хичээлээс бусад цагаар биллиард, теннис, айр-хоккей тоглонгоо найзуудтайгаа англиар ярих боломжийг олгодог. Мөн та Photo-Boot дээр зургаа авхуулж дурсамжаа мөнхлөөрэй.

BUILDING 2 -4 давхар
Даваа-Баасан: 06:00 ~ 22:00 Бямба-Ням(Нийтийн амралтын өдрүүд) : 08:00 ~ 22:00

  • Хэрэглэсэн зүйлсээ буцаан байранд нь тавина уу
  • Идэх болон уух зүйлс авч орохыг хориглоно
  • Мөрийтэй тоглоом тоглохыг хориглоно

ХООЛНЫ ТАНХИМ

Та ангийнхаа найзтай болон бусад сурагчидтайгаа хамт тав тухтай буффет хоолны танхимд хооллоорой. Бид мэргэжлийн тогоочдынхоо тусламжтай танд өдөр бүр олон үндэсний хоолоор үйлчилнэ.

BUILDING 2 1 давхар
Даваа-Баасан : 06:40AM~20:00/ Бямба-Ням: 10:00AM~7:00PM

  • Өглөөний цай(Даваа-Бямба : 06:40~8:00)
  • Үдийн хоол(Ням: 10:00~12:00)
  • Өдрийн хоол(Даваа~Пүрэв : 12:00~13:30)/(Баасан~Бямба/Нийтийн амралтын өдрүүд : 11:40~13:05)
  • Хоолны танхимын эд зүйлсийг авч гарахыг хориглоно

Кафе-Лоуба

Аяга дүүрэн амтат кофегоор өөрийгөө дайлахыг хүсвэл сургуулийн кафег зориорой. Кафе-Лоуба нь танд зөвхөн кофеноос гадна олон төрлийн уух зүйл мөн амттануудыг санал болгодог.

BUILDING 2 1 давхар
Өдөр бүр : 7:00 ~ 22:00

  • Кофе, бялуу, маффин гэх мэт төрөл бүрийн хөнгөн зууш худалдаалагдана.
  • Кафе-барны эд зүйлсийг авч гарахыг хориглоно

MUSIC ROOM | KARAOKE ROOM

Оюутнуудын суралцах хугацааг илүү хөгжилтэй байлгах үүднээс бид караокены өрөөндөө сайн чанарын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан тул та найзуудтайгаа хамт шинээр сурсан дуугаа хамтдаа дуулаарай.

BUILDING 2 - 4 давхар
Даваа-Баасан : 06:00PM ~ 10:00PM Бямба-Ням: 08:00PM ~ 10:00PM

  • Согтууруулах ундаа авч орохыг хориглоно
  • Хичээлийн дараа ч ашиглах боломжтой
  • Хог хаяхыг хориглоно
  • Эд зүйлсээ орхихгүй байхыг хүсье

МИНИ-МАРТ

CIA мини-мартд өдөр тутмын хэрэгцээт зүйлс, хөнгөн зууш, ундаа гэх мэт зүйлсийг худалдан авах боломжтой. Дэлгүүрийн дотор болон гадна тав тухтай сандал, ширээ байрлуулсан тул та худалдаж авсан зүйлээ идэж болно.

BUILDING 1 -1 давхар
Өдөр бүр: 07:00 ~ 22:30

  • Төрөл бүрийн хөнгөн зууш, уух зүйлс, өдөр тутмын хэрэглээний зүйлс зарна
  • Минимартын эд зүйлсийг авч гарахыг хориглоно

Сувилагчийн өрөө

Яаралтай тусламж авах, хөнгөн гэмтсэн үед эмчилгээ хийлгэх, зөвлөгөө авах шаардлагатай хэн бүхэн сургуулийн сувилагчид хандаарай.

BUILDING 2 -1 давхар
Өдөр бүр: 08:00 ~ 24:00

  • Бүх төрлийн эмийг шаардлагатай үед өдөрт 1ш өгнө.
  • Сувилагчид өглөө 06:00 - 24:00 цаг хүртэл сувилагчийн өрөөнд байрлаж үйлчилнэ.
  • Эмнэлэг явах шаардлагатай сурагчид 09:00 цагаас явна
  • Яаралтай тохиолдолд оюутныг өөрийн зардлаар ойролцоох эмнэлэгт очихыг зөвлөж байна.

НОМЫН САН

CIA нь нийт оюутнууддаа зориулсан өргөн номын сантай. Таныг бие даан суралцахад хэрэгтэй бүх түвшний олон төрлийн номууд байгаа.

BUILDING 2 4 давхар
Өдөр бүр 6:00 AM ~ 11:00 PM

  • Чимээ гаргахгүй байхыг хүсье
  • Идэх зүйл болон гар утас авч орохыг хориглоно
  • Хог хаяхыг хориглоно

БАГШ НАРЫН АМРАЛТЫН ӨРӨӨ

Багш нарын хичээлгүй үеэрээ амрах, дараагийн хичээлд бэлтгэх, хурал хийх, семинар зохион байгуулдаг хэсэг юм.

BUILDING 3 -1 давхар
Даваа-Баасан : 08:00 ~ 21:00

  • Хог хаяхыг хориглоно
  • Оюутан зөвшөөрөлгүй орохыг хориглоно
  • Цэвэрхэн байна уу

САГСНЫ ТАЛБАЙ

Хэрэв та спортоор хичээллэхийг хүсвэл сагсан бөмбөгийн талбайг зориорой. Хэрэв сагсан бөмбөг таны спорт биш бол волейбол эсвэл теннисийн торыг байрлуулан тоглож болно. Эдгээр спортууд танд тохирохгүй бол мягмар, пүрэв гараг бүр мэргэжлийн багшийн хамт Зумба хийж хөлсөө гаргаарай.

BESIDE BUILDING 3
Даваа-Баасан : 7:00 PM ~ 10:00 PM / Sat-Sun : 7:00 AM ~ 10:00 PM

  • Сургуулийн дүрэм журам, цагийн хуваарьтай танилцана уу
  • Сургууль руу орж, гарах тээврийн хэрэгслээс болгоомжлоорой
Warning: Unknown: open(/web/user/cebucia1/public_html/mn/data/session/sess_8ts4rigsjckg8hsl7ahg7d40e6, O_RDWR) failed: Permission denied (13) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/web/user/cebucia1/public_html/mn/data/session) in Unknown on line 0